ХҮЛЭЭН АВАХ НЭЭЛТТЭЙ УТАС 70582233

0 Материал нийтлэгдсэн байна Материал илгээх

Аймгийн Засаг даргын 2012 оны 12-р сарын 10-ны өдрийн А/368 дугаар захирамжаар төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллага, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, илэрсэн дутагдал зөрчлийг түргэн шуурхай арилгах, бүх шатны төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа, нийгмийн хүндрэл бэрхшээл, асуудлын талаарх иргэдийн санал гомдлыг хүлээн авч холбогдох төрийн байгууллагад хүргэн шийдвэрлүүлэх, зорилготой
Нээлттэй утас 70582233 нь 2013 оны 01-р сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж эхлэв.

Тус “Нээлттэй утас” нь иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ирсэн санал хүсэлт, гомдлыг ажлын 1-5 өдрийн дотор шуурхай шийдвэрлүүлэн тухайн иргэнд хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгч ажиллаж байна.

Дорнод аймгийн төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Материал хүсэлтээ та бүхэн дараах сувгаар илгээх боломжтой боллоо. Бид таны Материал хүсэлт, өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлүүлж иргэн танд эргэн мэдээллэх болно. Үүнд:

Утас

Нээлттэй утас 70582233 дугаарт залгаж

Биечлэн

“Иргэд хүлээн авах төв” -д биечлэн ирж

Фэйсбүүк

70582233 -ын фэйсбүүк хуудсаар дамжуулж

Твиттер

@dornod70582233 твиттер-ийг mention хийж